Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдааг “Toyota Prius” маркийн автомашины жолооч мөргөөд зугтаасан хэрэг гарсан талаар ТЦА-наас өнөөдөр мэдээлэв.
Энэ хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Моннис” ХХК-ийн урд уулзварт /2020.09.07/ өдөр 19.45 цагийн орчим болсон байна.
Нийслэлд өчигдөр зам тээврийн ослын улмаас өчигдөр 7 хүн гэмтсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж, 13 хүнийг баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 173 жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.