Тусгай зөвшөөрөлгүй цацрагийн үүсгүүрийг ашиглаж, хадгалж буй аж ахуйн нэгж байгууллагыг илрүүлэх, зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор “Сувдан тээрэм”, “Oral care”, “Цагаан титэм”, “Окупластик”, “dentemoji”, “Тод цагаан”, “Немо дент” зэрэг 7 шүдний эмнэлэгт урьдчилан сэргийлэх хяналт хийлээ. Хяналтаар 1 шүдний эмнэлэг рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүй ашиглаж байсныг илрүүлж, зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна.

Цаашид рентген оношилгоо хийхээр төлөвлөж буй эмнэлгүүдэд Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацрагийн үүсгүүрийг тусгай зөвшөөрөлтэй ашиглах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөмж тараалаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн