Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчний цар тахал сүүлчийнх биш, тиймээс дэлхий дахин шинэ тахалд урьдчилан бэлтгэх ёстой гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус Женевт болсон хурлын үеэр мэдэгджээ.
“Эдгээрийн нэг нь эрүүл мэнд бол боломжтой хүнд олддог тансаг хэрэглээ биш харин нэн шаардлагатай, хүний эрх гэдгийг ойлгуулсан сургамж юм” хэмээн Тедрос Аданом Гебрейесус онцолжээ.
ДЭМБ-ын захирал сайн жишээ болгон Тайландын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх хүчин чармайлтыг онцолсон байна. Мөн халдвар тархахтай тэмцэхэд сайн үр дүнд хүрсэн орнууд дундаас Монгол, Маврики, Уругвай зэрэг орнуудыг нэрлэжээ.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба