Тайланд Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

2020-09-07 13:551min0
118772108_728072328041384_7765287821732487851_n

Тайланд Улсад түр оршин суугаа гадаадын иргэд энэ оны 9 дүгээр сарын 26-ны дотор визээ дахин сунгуулах шаардлагатай болсныг Тайландын Цагаачлалын албанаас мэдэгдэв.

Сунгалтын хугацаа дөхөх тусам Цагаачлалын албаны ачаалал нэмэгдэж, хүмүүс олноор цуглах нөхцөл байдал үүсэх тул шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, эртнээс тус албанд хандахыг уриалсан байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

1. Паспортны хуулбар
2. Цээж зураг (1 хувь, 5.1×5.1 см хэмжээтэй)
3. Хилийн хорио тогтоосон тухай ЭСЯ-ны албан бичиг
4. Төлбөр – 1900 баат

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.immigration.go.th/en/ цахим хуудаснаас авна уу.

БАНГКОК ДАХЬ ЭСЯ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй