Фото: Zumapress / Globallookpress.com
“Исламын улс” бүлэглэлийн дайчид бүслэгдэн хаагдсан Ракка хотоос Пальмира хотын чиглэлд хоёр удаа нэвтрэн гарах оролдлогыг долоо хоногийн дотор хоёр удаа хийгээд Оросын Агаар, сансрын хүчний онгоцнуудын бөмбөгдөлтөд өртөн сүйрлээ.
Террористуудын эхний цувааг Оросын онгоцнууд тавдугаар сарын 29-нд устгасан юм. Террористууд 30-нд шилжих шөнө Пальмирийн районд нэвтрэх хоёр дахь оролдлогоо хийсэн байв. Террористуудын гурван цуваа шөнийн харанхуйгаар Ракка хотоос өмнө зүгт хөдөлсөн байв. Оросын онгоцнууд ная гаруй террористыг устгалаа. Мөн тэдний 36 автомашин, найман шатахуун зөөгч, миномёт суурилуулсан 17 пикапыг устгажээ.
Оросын БХЯ “Исламын улс” бүлэглэлийн дайчид Евфрат мөрнийг гатлан хөдөлсөн мэдээлэл авсан байв. Ракка хотын хойд хэсгийг бүрэн бүслэн хаасан бол өмнөд хэсэгт нь бүслэлт тасархай байгаа аж. Түүнийг ашиглан террористууд Евфрат мөрнийг гатлан өмнө зүгт өөрсдийн хүчийг гаргахыг оролдож байна. Бид террористуудыг Хомс, Хама мужуудад нэвтрүүлэхгүйн тулд бүхнийг хийнэ гэж Оросын БХЯ мэдээлжээ.