УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг баталсан. Энэ онд хоёр их наяд төгрөгөөр өр дарна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Үүнд бондын төлбөр:
- 2012.12.05-нд гаргасан “Чингис” бондын хүүгийн төлбөр 145.3 тэрбум төгрөг;
- 2016.03.15-нд авсан Кредит Свисс банкны зээлийн төлбөр 304.4 тэрбум төг;
- 2016.04.06-нд гаргасан “Мазаалай” бондын хүүгийн төлбөр 153.3 тэрбум төг;
- 2017.03.09-нд гаргасан “Хуралдай” бондын хүүгийн төлбөр 147.7 тэрбум төгрөг;
- 2017.10.26-нд гаргасан “Гэрэгэ” бондын хүүгийн төлбөр 127.2 тэрбум төгрөг;
Хөнгөлттэй зээлийн төлбөр:
- 1991 оноос хойш авсан нийт 270 гадаад хөнгөлөлттэй зээлийн төлбөрт 639.0 тэрбум төгрөг төлнө:
- АХБ-ны 60 зээлийн төлбөр 272.3 тэрбум төгрөг;
- Дэлхийн банкны 46 зээлийн төлбөр 72.7 тэрбум төгрөг;
- Япон Улсын 23 зээлийн төлбөр 121.6 тэрбум төгрөг;
- БНХАУ-ын 23 зээлийн төлбөр 85.3 тэрбум төгрөг.
Дотоод үнэт цаасны төлбөр:
- Дотоод үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөр 420.1 тэрбум төгрөг төлнө.