Манай улсын нүүрсний экспорт дөрөв дахин өслөө

2020-09-02 09:361min0
IMG_8187-1

Өнөөдрөөс эхлэн Шивээхүрэн-Сэхээ боомт 08.00-20.00 цаг хүртэл цайны цаггүй ажиллахаар болсон байна. Тус боомтоор өдөрт дунджаар 700-800 машин нүүрс экспортоор гарч байсан бол  ажиллах цагийг нэмэгдүүлснээр өдөрт 800-900 машин нүүрс гаргах боломжтой болох аж. 

Нүүрсний экспортын урсгал сүүлийн үед аажмаар нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 25-ны өдөр буюу Гашуунсухайт, Шивээхүрэн, Ярант, Ханги боомтоор нийт 2001 машин нүүрс экспортолсон. Энэ нь тав, зургаадугаар сарынхтай харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлт юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй