Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн зарим тоон мэдээллийг хүргэе.
2019-2020 оны хичээлийн жилд 1439 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2 настай 49.251, 3-5 настай 205.045 хүүхэд хамрагдсан байна.
Цэцэрлэгийн үндсэн нэг багшид ногдох хүүхдийн тоо 2018 онд 30.6 байсан бол 2019 онд 32.6 болжээ.
2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд 820 сургууль үйл ажиллагаа явуулсны 662 нь төрийн өмчийн, 158 нь төрийн бус. Өнгөрсөн жил ЕБС-д 640.449 сурагч хамрагдсан бөгөөд тэдний 319.912 эмэгтэй, 320.537 нь эрэгтэй.