Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 709 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 381 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Ослын улмаас таван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлжээ. Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 106 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.