Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр өнөөдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр болсон юм.
Өнгөрсөн наймдугаар сард 17 удаагийн тусгай үүргийн нислэгээр 4000 гаруй иргэнээ татан аваад байгаа билээ. Харин есдүгээр сард нийт долоон чиглэлд 12 удаагийн нислэг үйлдэж 3120 иргэнээ авч ирэхээр төлөвлөсөн талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлсэн байна.