Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө тууштай тэмцэхээс гадна гүйлтийн спортоор хичээллэдэг Монголын сэлмэн хөлт тамирчин О.Саранчулуун ХБНГУ-д 4км зайн гүйлтийн тэмцээн зохион байгуулсан талаар Берлиний Шоенефелд дvvргийн сонинд мэдээлжээ.
Монголын сэлмэн хөлт тамирчин бүсгүй хэмээн нэрлэгдээд буй О.Саранчулуун нь Аххилис Монгол Олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд тэрбээр олон арван сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэгч нэгэн юм. Монгол Германы хамтарсан Отгонбаяр сангаас санаачлан Аххилис Монгол Олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч О.Саранчулууны 4 км гүйлтийг Берлин хотын ЭСЯ болон Вилли Белгерийн дэмжлэг ивээн тэтгэлгээр амжилттай зохион байгуулжээ.
О.Саранчулуун нь Варшаваас, Н.Солонго нь Мюнхенээс ирж, уг спортын арга хэмжээг зохиосон аж. Н.Солонго Монгол Германы хамтарсан Отгонбаяр санг үүсгэн байгуулсан, О.Саранчулуун Аххилис Монгол Олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч. Тэд Хегжлийн бэрхшээлтэй, иргэд хүүхдүүдэд тусладаг хүмүүнлэг олон нийтийн ажил хийдэг ба энэ тэмцээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж тэднийг урам зоригжуулах ажлынхаа талаар ярилцсан юм хэмээн тус сонинд бичжээ.
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг