Гэр бүлийн хүчирхийлэл газар авч, иргэд, амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их гарах болсон. Тэр тусмаа “Бага насны хүүхэд ойр дотнынхондоо хүчиндүүлж, зодуулжээ” гэх мэдээ бараг өдөр бүр чих дэлсэн зүрх шимшрүүлж байна.
Энэ бол энэ цаг үеийн хөндөх ёстой хөндүүр сэдэв. Тэгвэл энэ хөндүүр сэдвийг 18 настай бяцхан охин хөнджээ. Б.Содонгоо хэмээх бяцхан зохиолч өсвөр насны охины нүдээр өнөөгийн нийгмийн амьдрал хэрхэн өрнөж, хүүхэд хүчирхийллийн шархтайгаар бие хүн болох гэж яаж тэмцэн, хичээж буйг талаар “Гашуун кофе” гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдэвтэй уран зохиолын номдоо тусгасан байна.
Тус номын нээлт 2020 оны 8 сарын 29-ны 11:00-15:00 цагт “Аз хур” номын их дэлгүүрийн төв салбарт болох ажээ.
2 comments
18 тай зохиолч гэнээ их л ном уншдаг бх нь олж уншнаа
18 nastai byatshan ohin genee,aav,eejdee tiim baij boloh ch ,18 bol nasand hursen hun shuu dee survaljlagch guai