Д.Сүхбаатарын талбайд өглөө бүр 07:00 цагаас дасгал хийж дархлаагаа дэмжихийг уриалж байна
2020-08-27 09:39

2020 оны наймдугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл өглөөний 07:00 цагт Д.Сүхбаатарын талбайд Өглөөний дасгал Сүхбаатар дүүргийн бүх хороодын иргэдийн дунд зохион байгуулагдахаар боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн үүрэг болгосны дагуу COVID-19 халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэн нийт иргэдийн дархлааг дэмжиж сайжруулах үүднээс зохион байгуулж буй өглөөний дасгалд иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Л.Баяр