2020-2021 оны хичээлийн жилийг эхлүүлж буйгаас үүдэж өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд есдүгээр сарын 01-ний өдрийн хичээл сургалтын нээлтийн үйл ажиллагааг уламжлалт хэлбэрээр зохион байгуулахгүй байхыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвлөж байна.
Зөвлөмжид, Сургалтын байгууллага бүр хичээлийн жилийн нээлтийг медиа, контент хэлбэрээр байгууллагын албан ёсны цахим хуудас, пэйж хуудас, дотоод сүлжээгээр зохион байгуулах нь зүйтэй.
Нээлтийн үйл ажиллагааны медиа, контентыг суралцагчдын нас сэтгэхүйд тохирсон, суралцах хүсэл эрмэлзэл төрүүлэхүйц, багш, ажилтан, эцэг эхчүүдийг онцгой нөхцөл байдлын үед үр дүнтэй хамтран ажиллахыг уриалсан агуулга бүхий сонирхолтой, бүтээлч хувилбараар бэлтгэхийг зөвлөжээ.