ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэнэ

Засгийн газрын тогтоолын дагуу Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өнөөдрөөс эхлэн дараагийн сайд томилогдох хүртэл БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэж байна. УИХ 2017 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-д өргөн бариад байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2 сэтгэгдэлтэй
Зочин
2017-05-31 20:44 at 20:44
Амараагийн боловсролгүй эгчийг энэ нусгай боловсролын том албанд тавьсан хүн дээ наад чадваргүй хүүхнээ хөөж явуулаарай
Зочин
2017-08-26 05:37 at 05:37
Давхар дээл гэж хуцаад үстэй дээл нөмрөөд хөлсөө цувуулж явсан хүмүүсийг энэ товариш ахалж явсан санагдах юм. Тэгсэн өөрөө хэд хэдэн давхар дээл өмсөөд хөлсөө гоожуулаад сууж байдаг