2020-08-12 14:481min00

Биеийн тамир, спортын улсын хороог байгуулахаар боллоо

6fb984bfe5d6d02e3fa7bd772cb9f174

Засгийн газрын ээлжит хурлаар өнөөдөр Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороог байгуулах шийдвэрийг гаргалаа.

Энэ нь  Улсын хороо нь хүн амд биеийн тамирын ажил, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэж, идэвхтэй хөдөлгөөн, спортыг амьдралын салшгүй нэг хэсэг болгох, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан тамирчдын өрсөлдөх чадвар, амжилтыг тив, дэлхий, олимпийн түвшинд хүргэх үндсэн зорилготой юм байна.