Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзжээ.
Халдварын цар тахал дэлхий даяар хурдацтай дэгдэж байгаатай холбогдуулан гадаад улсуудаас Монгол Улсын иргэд эх орондоо эргэж ирэх хүсэлт илэрхийлсэний дунд БНКазакстан Улсад байгаа манай 1300 иргэн өргөдөл гаргасан.
Үүнээс одоогийн байдлаар 200 гаруй иргэнээ татан авчирсан байгаа бөгөөд ойрын хугацаанд Нур Султан хот руу захиалгат нислэг үйлдэж, нэмэж иргэдээ татан үйл ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар хэлсэн байна.