Засгийн газрын бүтцээр тус яамнаас соёлын асуудлыг салгаж Соёлын яамыг байгуулсан байдаг. Үүний дараагаар боловсролын яам боловсрол, шинжлэх ухааны асуудлаа хариуцахаар болоод байсан нь спортын асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй болоод байсан юм.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хороо байгуулахаар боллоо. Ингэснээр биеийн тамир, спортын асуудлыг боловсролын яамнаас салгаж агентлагийн статустай, Ерөнхий сайдын шууд эрхлэх асуудал дотор багтаан байгуулжээ.
Өмнө нь бүх нийтийн биеийн тамир, спортын асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хариуцдаг байсан юм.