Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ
“Өчигдөр ХӨСҮТ, Дарханд нийт 677 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр нийт 6 хүн эдгэрч, дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс энхийг сахиулагчид, 07.29-нд Истанбулаас ирсэн хүмүүс юм. Одоо ХӨСҮТ-д 24 хүн эмчлэгдэж байгаагийн элэгний хатууралтай, бөөрний хам дутагдалд орсон нэг хүний биеийн байдал маш хүнд байна. Өнөөг хүртэл 269 хүн эмчлэгдсэний 50 хүн нь сувилалд, 26 нь гэрт, 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан.
Энэ оны нэгдүгээр сарын 08-наас эхлэн нийт 18793 хүнийг шинжилгээнд хамруулсны 293 нь батлагдаад байна”
гэсэн юм.
Л.Баяр