Шинэ Зеландад 102 хоногийн дараа коронавирусийн эхний халдварын тохиолдол бүртгэгдлээ

2020-08-12 11:231min0
new_572db59905cbec11151c175a445f6d7c7b4d0a60 (1)

Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ

“Дэлхийн 216 улс, бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд нийт 20,226,094 хүн өвчилж, 13,313,723 хүн эдгэрэн, 741,113 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн дотор 216 мянган хүн шинээр халдвар авч дөрвөн мянга гаруй хүн энджээ.

Шинэ Зеландад 102 хоногийн дараа дотоодод дамжсан коронавирусийн эхний халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Хүн амын дунд халдвар тараагүй гээд тайвширч болохгүйг дэлхийн бусад улсын жишээнүүд харуулж байна. Халуун бүлээн ам зайлах уусмал тогтмол хэрэглэж байх нь вирусийг устгах чадвартайг Германы эрдэмтэд нотолжээ”  Гэлээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй