Өнгөрсөн сард Архангай аймгийн Цагаан даваанд гарсан ослын үеэр гэр бүлийн долоон хүн галд өртөж, дөрвөн хүн нас барж, үлдсэн гурвыг нь аврахын тулд хандивын аян эхлүүлсэн билээ.
Уг ослоос амьд үлдсэн эмэгтэй 13 настай охиноо БНСУ руу яаралтай хагалгаанд оруулахаар явсан ч охины бүх биеэр нь халдвар тархсан байсан учраас түлэнхийн шархаа даалгүй өнөөдөр /2020.08.10/ өглөө нас баржээ. Дээрх ослын улмаас 5 настай охин, 10 настай хүү болон таван хүний амь нас эндсэн байна.