БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт гурван байртай Монгол сайдаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодорсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа юм.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тус мэдээллийг үгүйсгэжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа,
“Мөнгөөр төрүүлсэн эхийгээ ч худалдахад бэлэн, урьдчилгаа төлбөрт нөхцлөөр сүнсээ аль эрт худалдчихсан хэдэн “хумснууд” Хүрэлбаатар сайд Ганнам гэдэг газар 3 хаустай гэсэн гүтгэлгийг хуурамч хаягаар эхэлж тавиад баахан сэвцгээжээ. Мөнгө төлөөд спонсордчихжээ бас. Сонгуулийн синдром дууссан гэж бодсон юмсан, дараагийн төлбөр хийгдээд намайг муулах, харлуулах ээлжит компанит ажиллагааг эхлүүлчихсэн үү? Ганнам байна уу, Жаннам байна уу, Чаннам байна уу хамаагүй тэнд чинь хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй. Гүтгэхгүйгээр амьдарч чаддаггүй “хумснууд” шар хаданд очиж эмчилгээ хийлгэцгээнэ үү” хэмээн бичжээ.
Л.Баяр