Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ хамтран коронавирус “Ковид- 19”-ийн цар тахлын үед хүүхэд, өсвөр үеийнхэнд нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Чатбокс үйлчилгээг хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
Чатбокс үйлчилгээ нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс албан ёсоор ажиллаж эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар тус үйлчилгээнд нийт 258 хүүхэд холбогдож нийгэм сэтгэл зүйн болон хүүхэд хамгааллын үйлчилгээ авчээ. Түүнчлэн нийт хандаж үйлчилгээ авсан хүүхдүүдийн 27 нь эргэн холбогдсон бол 18 хүүхдэд хоёроос дээш сэтгэл зүйч хамтран зөвлөгөө өгсөн байна. Үйлчилгээнд хамрагдсан 258 хүүхдийн насны ангиллын хувьд найм нь 8-11, 10 нь 12-15, 41 нь 16-18 насныхан байжээ.
Мөн үйлчилгээ авсан хүүхдүүдээс “Шийдвэрлэхэд хүндрэлтэй ямар асуудал тулгамддаг вэ?” гэсэн асуулт асуухад:
Зөндөө асуудал байна
Харилцаа
Найз нөхөд, аав ээждээ хэлж чаддагүй асуудлаа ярилцмаар байна.
Түргэн ааш занг засах
Хүүхдээ хөтөвчинд суулгаж сургах
Мэргэжил сонголт , өөртөө итгэлгүй байдал
Ээжтэйгээ харилцах харилцаа
Жин хасах
Хайр дурлал
Хүүхэд хүмүүжлийн асуудлаар
Өөртэйгээ байнга зөрчилддөг
Цахим дарамт гэжээ.
Ташрамд мэдээлэхэд, Чатбокс үйлчилгээг нүзүүлэх хүний нөөцийн сонгон шалгаруулалтын явцад нийт 5 байгууллагын 20 сэтгэл зүйч материал ирүүлснээс “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн, “Хэрэглээний сэтгэл судлал”-ын хүрээлэн, “Хос багана” сэтгэл зүйн төвүүдийн 8 сэтгэл зүйчийг сонгон Чатбоксоор дамжуулан сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх ур чадвар олгох 3 өдрийн сургалтад хамруулж, сэтгэл зүйч тус бүртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.