Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.10/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д 5180 хүн халдвар авч 77 хүн эндсэн бол БНХАУ-д 127 хүн халдвар авсан байна. Харин Япон улсад таван хүн нас барсан байна.
Түүнчлэн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Монгол Улсын амны хаалтын хэрэглээ өдрөөс өдөрт буурч байна. Тиймээс амны хаалтын хэрэглээгээ дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэж ярилаа.
Тусгаарлах ажиглалтад 289 хүн шинээр орсон. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 79 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний гурвынх нь биеийн байдал хүнд байгаа аж.