Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
“2020 оны наймдугнаар сарын 9-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 621 хүнд шинжилгээ хийхэд бүх шинжилгээ СӨРӨГ гарсан.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан 293 тохиолдол байгаагаас ХӨСҮТ-д 30 хүн байна. Биеийн байдал хөнгөн. Эдгэрсэн 263 хүний 47 нь судвилалд, 23 хүн нь гэрт, 193 хүн нь ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна. ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалтад байгаа нэг хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт байгаа” гэлээ.
Л.Баяр