“Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Гэвч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нар нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах,Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч н.Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлт гаргасан байна. Улмаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны наймдугаар сарын 24-ны өдөр товложээ.