“Хар сувдны нууц” инээдмийн уран сайхны кино 2015 онд үзэгчдэд хүрч байсан билээ. Тэгвэл “Uujim film” болон “Cm Yapim”, “Fstudio”-ийн хамтын бүтээл “Хар сувдны нууц II” кино энэ сарын 21-нээс кино театруудаар гарахаар боллоо. Тус бүтээлийн эхний ангийн зураг авалт Вьетнамд хийгдэж байсан бол хоёрдугаар ангийн зураг авалтыг Турк улсын нийслэл Инстанбулд хийжээ.

Түүнчлэн Ц.Амартүвшингийн найруулсан “Хар сувдны нууц II” киноны гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Алтаншагай, Д.Дэлгэрсайхан, У.Цогтбаяр, жүжигчин М.Намуунцэцэг, Ш.Энхжаргал,“Гурван сая инээд” шоуны ялагч Б.Жамъяандорж нар тоглосноос гадна туслах дүрийг гадны жүжигчид бүтээсэн аж.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн