Эрүүл мэндийн яам мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
“ХӨСҮТ-өөс өнөөдөр 14 хүн эдгэрч байна. Тэд долдугаар сарын 12 болон 14-нд Афганистанаас ирсэн энхийг сахиулагч дайчид юм.
Монгол Улсад одоогоор батлагдсан тохиолдол 293 байгаагаас нь 244 байна. Эмчлэгдэж буй 49 хүн байна. 46 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна. Нэгдүгээр сараас хойш давхардсан тоогоор коронавирус илрүүлэх 38665 шинжилгээ хийгээд байна” гэлээ.
Л.Баяр