Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
“Дэлхий даяар цар тахлыг хэзээ ч зогсоож болно. Хэрэв бид эв нэгдэлтэй байвал халдвараас олон хүнийг хамгаалах боломжтой. 5-7 дугаар сард 103 оронд хийсэн судалгаагаар 67 хувьд нь гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах эмнэлгийн тусламж үйлчилгээ тасалджээ.
Халдварыг хяналтдаа сайн авсан гэж тооцогдож байсан Япон, Австрали улсад халдвар дэгдэлт байдлаар гарч эхэллээ. Японд 1239 хүн өвчилж, дөрвөн хүн эндсэн. Токиод хот орчимд халдвар өндөр байсан бол Окинавад халдвар эрчимтэй нэмэгдсэн тул архи согтууруулах ундаа худалдахыг хориглох шийдвэр гаргажээ. Австралийн Виктория мужид боловсролын үйлчилгээг цахимаар үзүүлэх боллоо. Австралид зочид буудалд буусан хүн буудлын ажилчидтай хавьталд орсноор халдвар голомтлон тархжээ. Нэг иргэний хариуцлагагүй үйлдэл нийт улсаар нь эрсдэлд оруулж байна.
Л.Баяр