2020-08-03 14:181min00

Бөхөгийн голын гүүрийг бүрэн засварлажээ

bodoh

Зургаадугаар сарын 21-ний өдөр орсон аадар борооны улмаас далан нь сэтрээд байсан Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замд орших Бөхөгийн голын 16 метр урттай төмөр бетон гүүрийг авто зам хариуцагч “Төв-АЗЗА” ТӨХК 100 хувь засварлаж дуусгасан байна.

2020 оны зургаадугаар сарын 21-ээс долдугаар сарын 20-ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас давхардсан тоогоор 12 аймгийн нутгаар дайран өнгөрөх 30 чиглэлийн 82 километр авто зам, түүний дагуу байрших найман төмөр бетон гүүр, 46 цэгийн төмөр бетон хоолойд ихээхэн хэмжээний эвдрэл үүссэн.

Үүнд зам хариуцагч компаниуд холбогдох шуурхай арга хэмжээг авч, үерийн эвдрэлийг сэргээн засварлах ажилд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженерүүд хяналт тавьж байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй