Дэлхийд

71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ

Өнөө цагт хайр дурлал гэдэг амархан эхлээд амархан дуусдаг зүйл болжээ. Тиймдээ ч “бүхий л насаараа хайрлана” гэдэг хэллэг зохиолч, киночдын л санаанаасаа бодож олсон, бодит амьдралд нийцэхгүй зүйл мэт санагддаг болсон.

Тэгвэл 71 жил ханилж, нэг өдөр нас барсан АНУ-ын нэгэн хос мөнхийн хайр байдаг гэдгийн саяхан баталлаа.

70years-579464-1892558-640x360-300x158 71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ

Херберт ДеЛейгл (94 настай), Мэрилин Фрэнсис ДеЛейгл (88 настай) нар энэ сарын 12-нд 12 цагийн зайтай нас баржээ. Тэд 72 жилийн өмнө танилцсан юм байна.

“Фрэнсис Уэйнсбород White Way Cafe нэртэй нэгэн кафед ажилладаг байлаа. Түүнийг нааш цааш холхин явахыг би харсаар, нэг л өдөр зориг гарган болзоонд урьж билээ” хэмээн Херберт ДеЛейгл ярьдаг байв. Тэд хамтдаа кино үзэж, жилийн дараа Херберт гэрлэх санал тавьжээ.

Мэрилин ДеЛейгл нөхрөө Дэлхийн хоёрдугаар дайны үед алба хааж байхад Германд зургаан жил нөхөртэйгөө хамт амьдарсан байна. Нөхөр нь Солонгос, Вьетнамд алба хааж, 22 жил армид байсны эцэст халагдсан гэдэг. Тэд зургаан хүүхэд, 16 ач зээ, 25 гуч, 3 жичтэй. Өнгөрөгч даваа гарагт тэднийг нутаглуулсан байна.

opuhbn-264x300 71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ

Мэргэжилтнүүдийн хэлснээр хайртай хүнээ өнгөрсний дараа гэнэт нас барах нь тийм ч ховор тохиолдол биш бөгөөд “шархалсан зүрхний синдром” гэж нэрлэдэг юм байна.

“Хэн нэгэн ямар нэгэн шоконд оруулам мэдээ сонсох үед стрессийн даавар ихээр ялгардаг. Энэ даавар нь цусанд орж, зүрхэнд халддаг” гэж сэтгэлзүйч Мэтью Лорбер тайлбарлажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close