Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баярын нэг яах аргагүй хүүхдийн баяр. Ээж, аавынхаа энгэрт эрхлэн, эрх дураараа зугаалж,
өнгө алаглуулан боосон төрөл бүрийн бэлэгэнд дарагддаг хамгийн жаргалтай өдөр нь юм.
Үүнийг дагаад бий болдог нэгэн том эрсдэл нь амтат жигнэмэг, соруултай ундаа, чанамал зэрэг төрөл бүрийн амттан гоёмсог уутанд боолттой, дэлгүүрийн лангуун дээр болон гадна наранд өрөөстэй байдаг.
Энэ нь хүүхдийг хордлого авах эрсдэлд оруулдаг. Тиймээс эцэг эхчүүд баярын үеэр хүүхдэдээ бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа найдвартай газраас, хадгалах хугацаа дууссан эсэх хадгалалтын горим зөв явагдаж байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Гудамж талбайд ил задгай худалдаалж буй жимс, чихэр, бэлэг зэргийг худалдан авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг болохыг анхааруулж байна. Ингэснээр болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлж чадах юм.
Мөн зарим эцэг эхчүүд маань хүүхэддээ бэлэг сонгохдоо хямдыг сонгож авдаг. Гэтэл Хямдхан бэлэгэн дотор дандаа хятадын бараанууд байдаг. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд муу тул хүүхдэдээ бэлэг бус хор авч өгч байгаагаас өөрцгүй юм.
Баярын өдөр эцэг эхчүүд хүүхэддээ бэлэг согохдоо юуг анхаарах ёстой вэ?
-Боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн үзэж шалгах
-Хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг шошгыг унших боломжгүй, эргэлзээтэй бүтээгдэхүүн сонгохгүй байх
-Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд гэхэд ойролцоогоор 50-80 гр сахар агууллагддаг бөгөөд энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай
-Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. Жишээ нь: бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүнүүд
-Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах
-Бялуу хиам зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах
-Гадаа аагим халуун болж, агаарын хэм +31 хэм хүрч байгаа үед худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа хадгалахгүй байх
-Хүүхдүүдийг хөдөлгөөнт тоглоом тоглуулахдаа аюулгүй байдлыг бүрэн хангуулах буюу хувь хүмүүсийн баталгаагүй, зориулалтын бус тоглоом дээр тоглуулахгүй байх
-Нарны хурц туяанаас хамгаалж, малгай, нарны хаалт тогтмол хэрэглэх, наршихаас хүүхдүүдийг хамгаалах
-Хүүхдийг гадаа тоглосны дараа болон гаднаас орж ирсний дараа даруй гарыг савандаж угаалгах гэх мэт зүйлсийг анхаарах хэрэгтэй.
Т.Гэрэл