Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багийн “Шаврын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн зүгт 22 км-т/ тус аймгийн харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Н /16 настай, эрэгтэй/ нар 4 хүний хамт хиймэл нуурыг сонирхож очоод, осолдсон тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 19:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 180 км замыг туулан 22:20 цагт очиж, мөн өдрийн 23:50 цагт иргэн Б-ийн цогцсыг, 07.30-ны өдрийн 02:28 цагт иргэн Н-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.