Архангай аймгийн Цагаандаваанд энэ сарын 15-нд шатахуун тээвэрлэж явсан машин унасны улмаас дэлбэрэлт болж, уг замаар зорчиж явсан 20-иод хүн түлэгдсэн аймшигт осол гарсан билээ. Ослын улмаас газар дээрээ 2 хүн нас барсан. Түлэгдсэн хүмүүсээс хоёр хүн нэмж нас бараад байна. Энэ осолд машинтайгаа явж байсан нэг гэр бүлийн 7 хүн өртөж түлэгдсэн. 5 настай охин нь аймгийн эмнэлэгт нас барсан бол гэр бүлийнхнийгээ гал дундаас гаргаж авах гэж бүхий л хүчээ дайчилсан өрхийн тэргүүн, 34 настай Ж.Банзрагч 07 сарын 23-ны өдөр нас барлаа. Түүнийг өнөөдөр хөдөөлүүлж байна. Энэ гэр бүлээс үлдсэн хүмүүс нь буюу өндөр настай ээж, эхнэр, 13 настай том охин , 10 настай хүү гэмтлийн эмнэлэгт 30-60 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байна. Хамгийн хүнд нь 10 настай хүү 60 хувийн түлэгдэлтэй сэхээн амьдруулах тасагт амьдрахын төлөө тэмцэж байна. Ээж нь тэвэрч үлдсэн 5 сартай хүү хамгийн бага түлэгдэлтэй үлджээ.
Ослын дараа олон нийтийн сүлжээгээр : “ шатахуун ачсан машины жолооч бензин асгарсан учраас явж болохгүй гэж орилсоор байтал машинууд дээгүүр нь явснаас дэлбэрэлт үүссэн” гэх утгатай мэдээлэл тархсан. Ар гэрийнхэн харин үүнийг бодит бус мэдээлэл гэж үзэж байна.
Учир нь шатахуунтай машин унасны дараа жолооч нь замынхаа дээд рүү гарсан. / Жолоочийн хөл хугарсан байсан гэж хохирогчдын ар гэрийнхэн хэлж байна/ Осолдсон машинууд давааны дороос өгсч ирсэн учраас ямар нэг анхааруулга, дохио тэдэнд хүрээгүй. Юу болсныг ч мэдэлгүй өгсч ирэнгүүт гэнэт дэлбэрэлт болсон гэж хэлсэн байна.
Дээрхи ташаа мэдээлэл бол шатахуун тээвэрлэгч компаниудын хариуцлагаас бултах, хохирогчдын өөрсдийнх нь буруу болгох гэсэн “санаатай мессеж” бололтой.
Шатахуун тээвэрлэгч нь “ Шунхлай “ компаний гэрээт тээвэрлэгч компани байсан гэх хохирогчдын ар гэрийнхний мэдээллээс өөр мэдээлэл алга. Гэм зэмгүй олон хүний амь нас эрүүл мэндийг хохироосон энэ үйлдэл бол аюултай ачаа тээврийг бүрэн бус техникээр зөөвөрлөсөн компаний буруу. Хууль хяналтынхан шалгаж тогтоох биз!!
Гэмтлийн эмч нар хүмүүсийг аврахын төлөө бүхнийг хийж байна. Ах дүүс нь хөдөө гадаанаас хамаг мал хуйгаа орхиод ирсэн эмнэлгийн гадаа хонож байна. Олон хүний гэмтэл түлэгдэл асар их хөрөнгө, зардал шаардаж байна. Заримыг нь гадаадад арьс солиулах мэс засал хийлгэхээс өөр аргагүйг эмч нар хэлжээ. Ослоос хойш сайхан сэтгэлт Монголчууд гадаад дотоодоос тусламжийн гараа сунгасаар байгаад хохирогчдын ар гэрийнхэн баярлаж байгаагаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй сууна. Цаашид ч өрхийн тэргүүн болон 5 настай үрээ алдаж, бүгд өвчин, зовлонд нэрвэгдсэн энэ гэр бүлд урт хугацааны эмчилгээ, гадаадын сайн эмнэлэгтэй холбох, санхүүгийн дэмжлэг, хууль өмгөөллийн дэмжлэг…. хэрэгтэй байна
Хандивын данс
Эхнэр Очбаярын Цэнгэлийн
Хаан банк 5021715838
Голомт банк 2205040025
Худалдаа хөгжлийн банк 472008534
Холбогдох утас 95452112, 99850647
1 comment
shatahuun teeverlegchidiig sain shalgaj baigaachee dandaa standartad niizehgui teever hiij baigaa um bishyy !!!