Ирэх наймдугаар сарын 8-нд циркийн жүжигчин М.Мягмарсайхан Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 50 метрийн өндөр 130 метр утсан дээгүүр ямар ч хамгаалалтгүйгээр экстрем тэнцвэрийн үзүүлбэр хийнэ.
Тэрбээр өнгөрсөн зун Улаанцутгалан хүрхрээн дээгүүр мөн л ямар ч хамгаалалтгүй утас татаж алхсан юм. Жил бүр эх орныхоо үзэсгэлэнт байгальд экстрем үзүүлбэрээ хийхийн зэрэгцээ монгол хүний амины үнэ цэнийг сануулж, яг одоо та намайг үзээд зүрхшээж байгаа шигээ эргэн тойрныхныхоо төлөө сэтгэл зовж, эрсдлийг тооцоолж, аюулгүй байдлыг нь хангаж байгаарай гэсэн мессежийг түгээхийг зорьж байгаа.
М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр хамгаалалтгүйгээр экстрем тэнцвэрийн үзүүлбэр хийнэ. Тэрбээр өмнө нь 2009 онд БНСУ-ын Сөүл хотноо Дэлхийн аварга шалгаруулах өндөр утсан дээрх тэнцвэрийн тэмцээнд оролцохдоо Хан мөрөн дээгүүр 1км урт олсон дээгүүр уралдаж байсан юм. Түүнчлэн Герман, Швейцарьт байшин барилга хооронд болон стадион, уул өөд өндөр утсан дээрх тэнцвэр хийж байсан туршлагатай.
Гиннесийн 25 удаагийн амжилтыг эзэмшигч Швейцарийн алдарт жүжигчин Фрэдди Ноктой тэрбээр хамтран тоглож, энэ үзүүлбэрийг залгамжлан хийх болжээ.
Updown.mn