УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэлэхдээ “Долоон сар гарснаас хойш тусгай үүргийн 10 онгоц хүлээн аваад байна. Долоодугаар сард 14 удаагийн нислэгээр 3397 хүн ирж байна. газраар 418 иргэний татан авлаа.
Мөн цэргийн 333 албан хаагч эх орондоо ирнэ. Ингэснээр нийт 4148 иргэнийг онгоцоор татан авах юм. Иргэдийг татан авчрах ажиллагаа өмнөх сараас 54 хувиар өссөн. Ирэх сард мөн иргэдээ татан авах ажиллагааг нэмэгдүүлнэ. Тусгаарлах байранд 2700 гаруй хүн тусгаарлагдаж байна. Өчигдөр 646 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. 1630 хүн гэрийн ажиглалтад байгаа” гэсэн мэдээлэл өглөө.