Энэтхэгийн Керал мужийн оршин суугч, Суприя хэмээх нэртэй эмэгтэй нэгэн настай хүнийг автобусандаа амжиж суух гэж оролдсон ч амжихааргүй болсныг нь харжээ. Гэтэл тэрхүү хөгшин нь сохор байсныг тэр анзаарсан байна. Сандарсан эмэгтэй хөдөлсөн автобусны араас гүйж, жолоочийг түр зогсохыг гуйгаад, хөгшнийг хаалганд нь өөрөө хүргэж өгчээ.
Энэ сайн үйл нь нүдээр харсан хүмүүсийн камерт өртөж, улмаар бичлэг нь сүлжээнд цацагдсаныг бүсгүй анзаараагүй байна.
Суприягийн хүнлэг энэрэнгүй энэ үйлдлийг Vijayakumar IPS нэртэй нэгэн хүн Твиттер хуудсанд цацсаны дараа хоёр сая хүн үзэж, эмэгтэйг Энэтхэгийн өнцөг булан бүрээс сайхан сэтгэлтэй, энэрэнгүй, тусч хэмээн магтсан аж. Бүсгүйн хүнлэг үйлдлийг Энэтхэгийн гоёл чимэглэлийн магнат Жой Алуккас ч харж, түүнд талархал илэрхийлэхээр шийджээ. Энэ эмэгтэй хөлсний өрөөнд амьдардаг, даавууны үйлдвэрт ажилладгийг мэдсэн магнат амьдралыг нь хөнгөвчлөхийн тулд байр бэлэглэсэн байна.
she made this world a better place to live.kindness is beautiful!😍
உலகம் அன்பான மனிதர்களால் அழகாகிறது#kindness #love pic.twitter.com/B2Nea2wKQ4
— Vijayakumar IPS (@vijaypnpa_ips) July 8, 2020
Эх сурвалж: korrespondent.net
1 comment
Bayariig bi shorond n garaas n hutluud hurgej ugii