2020-07-23 17:001min00

COVAX вакцины талаар цахим хуралд оролцлоо

109760622_1085158141899567_4937895621414409861_o

ДЭМБ-аас коронавирусийн эсрэг аюулгүй, үр дүнтэй эм, вакцин, оношлуур зэрэг эрүүл мэндийн шинэ технологийн туршилт судалгааг дэмжиж, цаашид дэлхийн улсуудад тэгш хүртээмжтэй байлгах үүднээс 2020 оны 4-р сарын 23-ны өдөр эм хэрэгслийн “хүртээмж” гэсэн механизмыг бий болгосон.

Уг механизмд улс орнуудын засгийн газраас гадна ДЭМБ, Билл болон Мелинда Гейтсийн Сан, шинэ вакцины судалгаа хөгжүүлэлтийг санхүүжүүлэгч Эпидемийн бэлэн байдлын төлөөх түншлэл, Вакцин дархлаажуулалтын глобал альянс буюу GAVI, Глобал Сан, Дэлхийн банк зэрэг олон улсын болон банк санхүүгийн байгууллагууд нэгдээд байна.

Дэлхийн хэмжээнд вакцины эрэлт ихсэж, нийлүүлэлт дутмаг байх, үнэ өсөх зэрэг нөхцөл байдал үүсэх тул манай улс “хүртээмж” механизмд нэгдэн орох хүсэлтээ хүргүүлсэн.

Иймээс 2020 оны 7-р сарын 21-ний өдөр уг хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 111 орон оролцсон COVAX вакцины үйлдвэрлэл, хангалтын талаарх хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалаар ахлуулсан баг, ДЭМБ, НҮБ-ийн хүүхдийн сангийн мэргэжилтнүүд цахимаар холбогдлоо. Хурлаар танилцуулсан мэдээллийн дагуу “хүртээмж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөг боловсруулж ЭМЯ-ны удирдлагын зөвлөлд танилцуулахыг ХӨСҮТ-д үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй