Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Сайхан сэтгэлийнхээ хариуд үнэт бэлэг авсан эмэгтэй – updown.mn

Сайхан сэтгэлийнхээ хариуд үнэт бэлэг авсан эмэгтэй

Энэтхэгийн Керал мужийн оршин суугч, Суприя хэмээх нэртэй эмэгтэй нэгэн настай хүнийг автобусандаа амжиж суух гэж оролдсон ч амжихааргүй болсныг нь харжээ. Гэтэл тэрхүү хөгшин нь сохор байсныг тэр анзаарсан байна. Сандарсан эмэгтэй хөдөлсөн автобусны араас гүйж, жолоочийг түр зогсохыг гуйгаад, хөгшнийг хаалганд нь өөрөө хүргэж өгчээ.

Энэ сайн үйл нь нүдээр харсан хүмүүсийн камерт өртөж, улмаар бичлэг нь сүлжээнд цацагдсаныг бүсгүй анзаараагүй байна.

Суприягийн хүнлэг энэрэнгүй энэ үйлдлийг Vijayakumar IPS нэртэй нэгэн хүн Твиттер хуудсанд цацсаны дараа хоёр сая хүн үзэж, эмэгтэйг Энэтхэгийн өнцөг булан бүрээс сайхан сэтгэлтэй, энэрэнгүй, тусч хэмээн магтсан аж. Бүсгүйн хүнлэг үйлдлийг Энэтхэгийн гоёл чимэглэлийн магнат Жой Алуккас ч харж, түүнд талархал илэрхийлэхээр шийджээ. Энэ эмэгтэй хөлсний өрөөнд амьдардаг, даавууны үйлдвэрт ажилладгийг мэдсэн магнат амьдралыг нь хөнгөвчлөхийн тулд байр бэлэглэсэн байна.

Эх сурвалж: korrespondent.net

One thought on “Сайхан сэтгэлийнхээ хариуд үнэт бэлэг авсан эмэгтэй

  1. Buyantan 2020-07-24 08:43 at 08:43

    Bayariig bi shorond n garaas n hutluud hurgej ugii

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн