Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сард зогсоож түрээслэгчдийг гаргасан бөгөөд урд шөнөөс нурааж эхэллээ. Тус төвийн 12 блокоос хамгийн баруун тал буюу спорт заалны хэсгийн нураасан байна. Аюулгүй байдлын үүднээс энэ ажлыг хүний хөдөлгөөн тасарсан шөнийн цагаар явуулж буй аж.
Өнөө шөнө нэгдүгээр блокийг буулгана. Урт цагаан үйлчилгээний төв ашиглалтын шаардлага хангахгүй бол тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарснаас хойш 10 гаруй жил ажилласан ба уг барилгыг нийслэлийн өмчөөс хасаж, буулгах шийдвэр гарсан юм. уг барилгыг нурааж, газар дээр нь барилга барих юм байна.