Энэ сарын 20-ны өдөр нийтийн тээврийн жолооч ахмад настаныг автобусандаа суулгалгүй хөдөлсөн талаар иргэний гомдолын дагуу тухайн нийтийн тээврийн жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Цаашид энэ төрлийн зөрчил, дутагдлыг иргэд нийтийн тээврийн үйлчилгээний газрын 7004-4040 дугаарын утсанд мэдэгдэж байх юм байна. Иргэдээс ирсэн гомдол саналын дагуу шалгаж, шийдвэрлээд явна.
Түүнчлэн нийтийн тээврийн жолоочийн зөрчил дутагдлын талаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад анхааруулан, ёс зүйн доголдол гаргахгүй байх тал дээр сануулга өгч анхааруулсан талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн ажлын албанаас мэдээллээ.
1 comment
soel, uhamsar dutuu jolooch nar niited uilchleh esgui shyydee eroosoo…..!!