Элсэлтийн ерөнхий шалгалтын энэ жилийн математикийн хичээлээр шилдэг төгсөгч болсон Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч А.Мөнхгэрэл Монгол хэлний хичээлээр Аргалант сумын 12А ангийн сурагч Д.Цэцэгдарь нар тус бүр 800 оноо авчээ.
Тэгвэл тус аймгийн орон нутгийн удирдлагуудын санаачлагаар Улсын төрөлжсөн олимпиадад байр эзэлсэн болон Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчдыг хоёр жилийн өмнөөс мөнгөн шагналаар урамшуулдаг болсон билээ.
Иймд дээрх хоёр сурагчийг аймгийн удирлагууд батламж, мөнгөн урамшуулалаар шагнав.
Сонирхуулахад, Төв аймгийн хэмжээнд 790 гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн бол нийт шалгуулагчдын монгол хэл, математик, англи хэлний дундаж оноо өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлттэй байна.