Тусгай нислэгээр ирсэн иргэдийг “Эрхэс”, “Сэнтий”, Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлалаа

2020-07-21 09:041min0
tus

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.07.20/ 17:20 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 265 иргэн ирж байгаа бөгөөд үүнээс 9 нь нялх хүүхэд байна. Мөн Бага насны хүүхэдтэй-38, жирэмсэн болон асран хамгаалагч-32, өндөр настан-20, хөгжлийн бэрхшээлтэй-6, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагч- 30, хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан -15, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-124 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Эрхэс”, “Сэнтий”, Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй