Азийн шатрын холбооноос 2020 оны 7-р сарын 14-21-ний өдрүүдэд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулж буй Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах онлайн тэмцээний 65-аас дээш насны эрэгтэй ангилалд МУ-ын 6-н удаагийн аварга, Гавьяат дасгалжуулагч, ДШХ-ны мастер Ж.Лхагва 2-р байрт, эмэгтэй ангилалд Ахмадын багийн хошой Дэлхийн аварга, Спортын мастер Д.Сэржмядаг 2-р байрт тус тус шалгарч Олон улсын шатрын өдөр тохиож буй энэ сайхан өдөр Ахмадын Ази тивийн дэд аваргууд боллоо.

Тэмцээний финалын шатанд Ази тивийн 7-н бүс тус бүрээс эхний 3-н байрт шалгарч финалын шатны тэмцээнд оролцох эрхээ авсан бүсийн аваргууд болох 19 ахмад шатарчин өрсөлдсөнөөс тэмцээний туршид Казахстан улсын тамирчин Примбетов Мараттай хамт тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэж байсан ДШХМ Ж.Лхагва сүүлийн өрөгт хожигдол хүлээж 0.5 онооны зөрүүтэй 2-р байр эзэлсэн бол СМ Д.Сэржмядаг тэмцээний 2-р хагаст дан тэмцээнийг тэргүүлэгчидтэй таарч тоглон сүүлийн 2 өрөгт Казахстан улсын хүчтэй тамирчид болох ОУМ Нукин Тулегэн, тус тэмцээний аварга Примбетов Марат нартай таарч тоглон 2 дараалан тэнцсэн үзүүлэлтээр мөн эмэгтэй ангилалд 2-р байрт эрэмбэлэгдлээ.

Олон улсын томоохон тэмцээнүүдийн нэг болох Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд идэвхтэй оролцсон ахмад шатарчиддаа болон тэмцээнийг цахим орчинд өндөр хурдны интернет, сүүлийн үеийн компьютерт тулгуурлан тоглох бололцоо нөхцөлийг хангаж өгсөн Мэдээлэл технологийн үндэсний паркийн хамт олондоо Монголын Шатрын Холбоо нийт шатрын их гэр бүлийн өмнөөс талархал дэвшүүлж байна!

АХМАД ШАТАРЧИДДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн