АНУ дахь монголчууд тусламжийн гараа сунгалаа

2020-07-17 13:541min0
ymar

АНУ-ын Сиэтл хотод амьдардаг монголчууд цар тахлын улмаас нутаг руугаа буцаж чадахгүй, ажил, орлогогүйн улмаас орох оронгүй болж, АНУ дахь Монголын ЭСЯ-ны байрны гадаа хоног төөрүүлж байсан иргэдэд зориулан түр амьдрах сууц барьжээ. Тэд 10 хоногт барьж, энэ сарын 20-ноос иргэдийг байрлуулна гэж төлөвлөсөн ч ажлаа эрт дуусгаж, нутаг нэгтнүүдээ хүлээж авахад бэлэн болсон байна.

АНУ-д “түгжигдсэн” иргэдийн төлөөлөл “Санхүүгийн хүндрэлийн улмаас гадаа хонож байсан монголчууд байртай боллоо. Вашингтон хот орчмын монголчуудын холбоо энэхүү байрны төлбөрийг шийдэж, ЭСЯ-ныхан хүнс, ахуйн хэрэглээнд зориулан 400 ам.доллар хандивлалаа. Гадаадад гацсан, зовлон нэгтэй монголчууд ч орон байргүй иргэдэд тусалж, хүнс, амны хаалт, ариутгагч шингэн хандивлаж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй