2020-07-09 16:091min00

Боловсрол, шинжлэх ухааны сайдын шуурхай хуралдаан боллоо

107267995_747106512785132_3713550795503920806_o

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн удирдлагын шуурхай хуралдаанаа хуралдуулжээ. Сайдаас Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө, Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөний төслийн боловсруулалтыг яаравчлах үүрэг өгсөн байна.

Хөтөлбөр төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа багшийн ажлын үнэлэмжийг илүү бодитоор сайжруулах, сургалтын хөтөлбөр тогтвортой байх, чанарын асуудал, шинжлэх ухааны судалгааны хэрэгцээг зөв тогтоох, дэмжихэд анхаарч ажиллах талаар чиглэл өгсөн хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй