Худалдааны салбарын борлуулалт 10.7 хувиар буурчээ

2020-07-08 13:301min0
5d22ea71caf11

Энэ оны эхний таван сард манай улсын худалдааны салбарын борлуулалт 10.7 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал, тайлант хугацаанд нийт борлуулалт 8.7 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг их наядаар буюу 10.7 хувиар буурсан аж. Харин тавдугаар сард өмнөх сарынхаасаа 210.4 тэрбум төгрөгөөр буюу 12.8 хувиар өссөн байна. Худалдааны салбарын борлуулалтад бөөний худалдааны орлого 52.5, жижиглэнгийнх 47.5 хувийг эзэлжээ. Мөн нийт борлуулалтын 84.3 хувь нь Улаанбаатарт ногдсоныг ҮСХ-ны тайланд дурджээ. Улмаар нийслэлийн худалдааны салбарын борлуулалт 1-5 дугаар сард 7.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.8 хувиар багасжээ. Тавдугаар сард өмнөх сарынхаасаа 170.1 тэрбум төгрөг буюу 12.3 хувиар нэмэгдсэн гэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй