Сэтгэцийн эмгэг дундаас нийгэмд хамгийн буруу ташаа ойлголтыг төрүүлсэн эмгэг бол Шизофрениа юм. Кинон дээр энэ эмгэгтэй хүн аймшигт алуурчны дүрд тоглодог болохоор ч тэр үү, Шизофрениатай хүн нь маш аюултай гэж нийгэмд хүртэгддэг. Гэхдээ бүх өвчтөнүүд аюулгүй гэсэн бодол нь мөн буруу юм. Иймд өвчтөнүүдийг илэрч буй шинж тэмдгээр нь ангилж, ялгаж болох ба түүнд нь таарсан зохих эмчилгээнд явуулж өөрийн шинж тэмдгээ маш сайн мэдсэн байх нь хамгийн чухал хүчин зүйл юм.
Хамгийн түрүүнд Шизофрениа гэдэг нь Split Mind буюу сэтгэц хуваагдал гэсэн латин үгнээс гаралтай ба дийлэнх нь энэ эмгэгийг “Split” гээд кинон дээр гардаг шиг, өөр өөр зан чанартай бие хүнийг гаргаж ирдэг гэсэн ташаа ойлголттой байдаг. “Split” дээр гардаг эмгэг нь Dissociative Identity Disorder буюу “Бие хүний хуваагдал” юм.
Түүнчлэн сэтгэц хуваагдал гэхээрээ бие хүн нь дотроо хуваагдал үүсгэж байгаа бус, харин сэтгэц оюун нь бодит амьдралаас буюу гадаад ертөнцөөс салах, хуваагдах гэсэн утгыг агуулж байгаа юм. Энэхүү эмгэг нь урт хугацааны туршид үргэлжлэх ба өнөөг хүртэл бүрэн эдгэрүүлж чадсан сэтгэц заслын арга байдаггүй, харин өвчтөнийхөө шинж тэмдгийг өөрт нь ойлгуулж, хянах байдлаар сэтгэцийн эмч нар эм бэлдмэл (Anitpsychotic) өгдөг.
Үндсэн 5н шинж тэмдэг байдаг ба энэ нь 6н сараас дээш хугацаанд илэрч, 1сар идэвхтэй байдлаар илэрч байж Шизофрениатай гэж үзнэ. Үүнд:
- Delusion – Агуу ихийн солиорол гэж ихэвчлэн нэрлэгддэг ба энэ нь бодит байдлаас хөндийрсөн зүйлд хэт итгэн, түүнийг нь үгүйсгэхийн араггүй үнэмшилтэй болгох бодлыг хэлнэ.
- Hallucination – (Галлюцинация) – Хий харах ба үүн дотроо харааны галлюцинац болон сонорын галлюцинац ордог.
- Alogia – Хэт их ярих, хэл ярианы эмгэг, энэ нь нэг ярианы сэдэв дээрээ тогтохгүй ба хамгийн хурц хэлбэр нь хоорондоо авцалдаагүй үгсийг хэлнэ.
- Catatonia – Хөдлөх чадвараа түр хугацаанд алдах, алдах хугацааны интервал нь хэдэн минутаас хэдэн цаг ч хөшиж болдог.
- Positive & Negative шинж тэмдэг – Идэвхитэй болон идэвхгүй болох шинж тэмдэг гэсэн ойлголт ба үүний хажуугаар нэмэгдсэн болон дутуу дулимаг байх утгыг мөн илтгэнэ.
Идэвхтэй нь хий харах, delusional болох гэх мэт нэмэлт шинж тэмдэг үзүүлэхийг хэлнэ.
Идэвхгүй шинж тэмдэгт сэтгэл хөдлөлийн дутуу дулимаг байдал, хөдөлгөөний идэвхгүй байдалд орж, Catatonia үүсэх гэх мэт орно.
Эх сурвалж: Clinical Psychology Mn