2020-07-07 09:341min08

У.Хүрэлсүх: Улс төр, хууль хүчин, банк санхүүгийнхэн нийлсэн бүлэглэл байна

У.Хүрэлсүх

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг бүтцийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуултад хариуцлахдаа “Газар шороондоо эзэн байхыг У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн гурван жил чадан яадан явуулсан. Шаардлагатай орд газруудыг буцаан авч ард түмнийхээ өр ширийг дарах ажлуудыг зохион байгуулж байгаа. Цаашдаа ч хариуцлагатай ажиллана. Хууль бусаар олигархиудын гарт очсон, хууль бусаар бажсан нөхдүүдэд хариуцлага тооцож, ажиллаж байгаа. Улам хатуу зогсоно. Байгалийн баялаг өрд түмнийх болохоос биш цөөн хэдэн хүнийх биш. Ард түмэн ижил тэнцүү хүртэх ёстой.

Хүндрэл бэрхшээлтэй олон асуудал бий. Улс төрийн, хууль хүчний, банк санхүүгийнхэн нийлсэн бүлэглэл байна. Тэдний зарим нь энэ дотор сууж байгаа. Цаашдаа ч шалгах хүмүүс  зөндөө бий. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх субъект. би гэмт хэрэгтэй тэмцэнэ. Шалгах ёстой хүмүүсийг шалгана, цаашид ч шалгалт үргэлжилнэ. Оюутолгой, Дубайн гэрээг ЗГХЭГ хариуцаж байгаа. Ажлын хэсэг ч байгуулсан” хэмээв.

Б.ИРЭЭДҮЙ