БНСУ-аас иргэдээ татан авах онгоц өнөөдөр 10 цагт хөөрнө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ долдугаар сард найман удаагийн тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Өнөөдөр БНСУ-д байгаа иргэдээ татан авах МИАТ компанийн онгоц 10 цагт Буянт-Ухаагаас хөөрөх хуваарьтай байна. Тусгай үүргийн онгоц эргээд 16 цагийн орчим Улаанбаатарт газардах юм.
Энэ сарын 9-нд тусгай онгоц мөн Истанбул-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, Европын улсуудаас иргэдээ татна.
Долоодугаар сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
Долоодугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
Долоодугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
Долоодугаар сарын 26-нд Франкфурт хотууд руу тус тус нислэг үйлдэнэ.